Б.Чойжилсүрэн: Хагас коксожсон түлш агаарын чанарыг сайжруулах нь туршилтаар батлагдсан

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өчигдөр хуралдлаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хагас коксын туршилтын үйлдвэрлэлийг “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологиор түүхий эдийг өөрчлөн явуулсан. 100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан. Туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг орнуудын стандарттай ижил түвшинд хүрсэн байна. Хагас коксожсон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдсон.Шахмал түлшийг зөвхөн зориулалтын асаагчаар асаадаг байна. Асаагчийн судалгааг цаашид үргэлжлүүлж, нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Туршилтын судалгааны ажил үргэлжилж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *