SocialPay 3.0 хувилбарыг 2023 оны “Шилдэг төсөл”-өөр нэрлэлээ
Голомт банкнаас илүү хурдан, илүү УХААЛАГ, илүү дэвшилтэт төлбөр тооцооны цогц үйлчилгээг зөвхөн нэг аппликэйшнээс авах боломжийг бүрдүүлэн дижитал хэтэвч SocialPay аппликэйшнийг дахин загварчилж 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ.
Харин “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-аас зохион байгуулсан “ШИНЭ ҮЕИЙН ХУРДАСГУУР: Ирээдүйн төслийн удирдагч нарыг хүчирхэгжүүлэх нь” олон улсын бага хурлаас SocialPay 3.0 хувилбарын төслийн удирдлагын туршлага, арга аргачлалыг үнэлэн 2023 оны “Шилдэг төсөл”-өөр онцолж, өргөмжиллөө.