Крикет, бэйсбол “Лос-Анжелес 2028” олимпын төрөлд эргэн ирлээ

Олон Улсын Олимпын Хорооны 141 дүгээр чуулган энэ сарын 14-17-ны өдөр Энэтхэг улсын Мумбай хотноо зохиогдсон билээ.

Чуулганаар “Лос-Анжелес 2028” олимпын наадмын хөтөлбөрт флаг-футбол, крикет, лакросс, сквош болон бэйсбол/софтбол нийт спортын таван төрлийг нэмж, албан ёсоор баталлаа.

Бэйсбол/софтболын төрөл нь хамгийн сүүлд “Токио 2020” олимпод багтаж байсан бол сквош болон флаг-футбол анх удаагаа хөтөлбөрт багтав.

Харин лакросс /Лондон 1908/ 120 жилийн дараа, крикет /Парис 1900/ 128 жилийн дараа олимпын талбарт эргэн ирж байна хэмээн МҮОХ мэдээлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *