Б.Энхбаяр: Гэрчээр байцааж байгаад яллагдагч болгодог арга барил нэвт шингэсэн байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Хүний эрхийн тухайд ямар нэгэн талцал байж болохгүй. Хуулиар олгодог зүйл биш. Хүн ийм эрхтэй байдаг учраас хууль гардаг. Бүх хуулийн агуулга мөн чанар хүний эрхийг хамгаалахад үндэслэх учиртай.Гадаа жагсах эрхийг хүний эрх гэж ойлгодог. Гэтэл үгүй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, мэдэх эрхийн асуудал юу болж байгаа вэ? Хүний эрхэд саад болж байгаа бүх хууль тогтоомжийг шүүрдэх ажил хийнэ.  Арванхоёрдугаар сарын сүүлээр энэ ажлыг дуусгах гурван сарын хугацаатай ажлын хэсэг байгуулж байгаа. Бүх байгууллагаас оролцсон 40 хүнтэй ажлын хэсэг юм.Бүхий л хууль тогтоомжид хүний эрхийг хангасан чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлнэ. Гэрч байдлаар байцааж байгаад яллагдагч болгодог арга барил нэвт шингэсэн байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *