ҮЙЛ ЯВДАЛ: Архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2/МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 27-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.30-13.40 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: “Үерийн сургамж, шийдэл” хэлэлцүүлэг болно.

08.30-14.00 цагт: “Новотел” зочид буудалд: Монголын олон суваг дамжуулагчдын холбооноос “КОНТЕНТ-ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН АСУУДАЛ” форум зохион байгуулна. Утас: 8806-1671.

09.00-12.00 цагт: МҮХАҮТ-д: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба Стандарт, хэмжил зүйн газраас “Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт: Архивын ерөнхий газарт: “Түмний нэг” уран сайхны киноны I,II анги, “Хүний мөр” кинотой холбоотой архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: “БАЯРЛАЛАА” төслийн хүрээнд “Үйлдвэрлэлийн технологийн экспортыг дэмжье” сэдвээр эрдэмтэн, малчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт: “Монгору Цүүшин 20 жил-онцлох 50 үйл явдал” (2003-2023 он) гэрэл зургийн үзэсгэлэн Уран зургийн галерейд гарна.

-Уран сайхны гимнастикийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод 10 дугаар сарын 27-28-нд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *