“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөрзамын өртөө зөрлөгүүдэд 10,000 мод нэмж тарилаа

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг дамнасан “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын өртөө, зөрлөгүүдэд говийн нөхцөлд тохиромжтой хайлаас модны суулгацыг тарилаа.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн Цогтцэций өртөө болон Хонгортолгой, Архонгилдог, Баянбулаг, Хунхар Заг, Бор Хошуу, Хулангийн Шанд зөрлөгүүдэд ийнхүү 10,000 модны суулгац нэмж тарив.

“Монголын төмөр зам” ТӨХК нь уур амьсгалын өөрчлөлт, говьд нүүрлэж буй цөлжилт, элсний нүүдлийг бууруулах нийгмийн хариуцлагын хүрээнд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдсэн цагаас жил бүрийн тав, аравдугаар сард мод тарьсан бөгөөд арц, хайлаас, жигд зэрэг 5000 мод тарин арчилгааг тогтмол хийж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *