УБТЗ-ын нарийн царигийн галт тэрэг солилцоо нэмэгдэж байна

УБТЗ-ын Замын-Үүд өртөөний нарийн царигийн өртөө нь 2018 онд БНХАУ-аас Монгол Улс руу нийт 1388 галт тэрэг, 62878 вагон, 1331494 тонн ачаа хүлээн авч, 1320 галт тэрэг, 62801 вагон хүлээлгэн өгч байсан.

Энэ үед хоногийн дундаж галт тэрэг солилцоо 3.8 хүрч байлаа. Харин 2023 оны аравдугаар сард нарийн царигийн өртөөгөөр нийт 233 галт тэрэг, 12707 вагон, 213404 тонн ачаа хүлээн авч,  233 галт тэрэг, 12908 вагон хүлээлгэн өгөв. Ингэснээр хоногийн галт тэрэг солилцооны дундаж 7.52 хүрсэн нь бас нэгэн дээд амжилтад хүрээд байна.

Дээр дурдсанчлан, таван жилийн өмнөх үзүүлэлттэй харьцуулахад галт тэрэг солилцоо бараг 2 дахин өссөн үзүүлэлт гарлаа. Энэ нь, Монгол Улсын импорт, БНХАУ, ОХУ-ын худалдаанаас үүдэлтэй транзит тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Цаашид Замын-Үүд зангилааны нийт төмөр замчид нарийн царигийн өртөөний хоногийн галт тэрэг солицооны дунджийг 8 галт тэрэгт хүргэх, улмаар ОХУ, Монгол, БНХАУ гурван улсын хэлэлцээрийн дагуу хоногийн галт тэрэг солилцоог 8 ба түүнээс дээш хүргэх  эрхэм  зорилготой ажиллаж байна.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *