ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлсөж ундаасна

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.11.02, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 20
  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 07.38-17.34
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Ус

Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хонь, луу, үхэр, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *