Хуучин “Хүн Аалз”-ыг санагалзагчид шинэ трэйлерээрээ рекорд тогтоолоо

Энэ онд кино театруудад нээлтээ хийх кинонууд хөл хорио, эдийн засгийн хямралаас шалтгаалж хэцүүхэн эхлэлийн анхны алхмыг хийж байгаа билээ.

Тэгвэл Марвелийн Кино Ертөнц уг эрсдлийг үл тоон 4 дүгээр үеийн хэд хэдэн цуврал болон кинонуудаа олон нийтэд цацахаар шийдсэн юм.

Энэ онд “Ванда Вишн хоёр”, “Өвлийн Цэрэг ба Фэлкон” “Локи” гэх гурван ч цувралаа Дисней Плас платформ дээр цацсан бөгөөд “Black Widow” бүрэн хэмжээний уран сайхны киног ч мөн тус платформоор олны хүртээл болгосон юм.

 

 

Мөн яг одоогийн байдлаар “What If” анимэйшн Дисней Плас дээр долоо хоног бүр нэг анги цацагдаж байгаа билээ.

 

Тэгвэл энэ 9 дүгээр сарын 3-нд Марвелийн ертөнц дэх анхны Ази гаралтай баатрын бие даасан, бүрэн хэмжээний кино нээлтээ хийх бөгөөд кино театруудаар нээлтээ хийхээрээ онцлог юм.

Мөн удалгүй 11 дүгээр сарын 24-нд “Hawkeye” цуврал Дисней Пласаар цацагдах бол “Eternals” бүрэн хэмжээний уран сайхны кино нь 11 дүгээр сарын 5-нд кино театруудаар нээлтээ хийх юм.

Хэдийгээр нээлтээ хийх нь ойртож буй эдгээр киноны сурталчилгааны бичлэг буюу богино хэмжээний танилцуулах бичлэгийг үзэгчид хүлээж байсан ч бусдаасаа онцгойрон, хүлээлтйиг өндөр үүсгэсэн кино маргаангүй “Spider-man: No way home” байсан юм.

Учир нь “Хүн-Аалз” киноны 3 дугаар ангийн хувьд өмнөх хувилбарууд дээр тоглосон жүжигчин Тоби Магуэр, Андрью Гарфейлд нар мөн Хүн-Аалзын дүрээр нэмэгдэнэ гэсэн шуум тарснаар 2000 оны эхээр эдгээр жүжигчдийг Аалзан Хүүгийн дүрээр үзэж өссөн үзэгчдийн хувьд маш их догдлолыг үүсгэсэн юм.

 

 

Харин удаан хүлээлгэсэн танилцуулах бичлэгээ Марвел Студи 2 хоногийн өмнө буюу 8 дугаар сарын 24-ний өдөр цацсан бөгөөд догдлол ихтэй хүлээж байсан үзэгчид үзэлтийн тоогоо арай л хэтрүүлчих шиг болов.

Тухайлбал, Марвел Кино Ертөнцийн хамгийн том уран бүтээл, бокс оффисын орлогоороо дэлхийд хоёрт жагсдаг бүтээл болох “Avengers: Endgame” 2019 онд нээлтээ хийсэн бөгөөд тухайн киноны бүрэн хэмжээний танилцуулах бичлэг цацагдсан эхний 24 цагтаа 289 сая үзэлттэй байсан бол “Spider-man:No way home” киноны хувьд 355 сая гаруй үзэлт цуглуулснаар рекорд эвдэж байна.

Мөн үнэхээр л үзэгчдийн хүсэн хүлээж байснаар Хүн-Аалзын томоохон дайсан бидний сайн мэдэх Доктор Октобус уг ангид эргэн ирэх бөгөөд 2004 онд тус дүрд тоглож байсан жүжигчин Альфред Молина өөрийн дүрээ дахин бүтээж байгаа нь үзэгчдийг бүр ч их догдлуулав.

How Raimi's Doctor Octopus Returns In Spider-Man: No Way Home

 

 

Мөн үүгээр дуусалгүй Green Goblin-ны дүр эрэн ирж байгаа нь ч батлагдсан юм.

Is That Really Willem Dafoe's Green Goblin In No Way Home's Trailer?

 

 

Ингээд одоо ердөө богино хэмжээний танилцуулах бичлэгээрээ рекорд тогтоосон “Spider-man: No way home” киноны бүрэн хэмжээний танилцуулах бичлэгийг хүлээх үлдлээ.

Харин кино энэ зул сараар буюу 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн кино театруудын дэлгэцнээ гарах юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments