“UBS ТЕЛЕВИЗ”-ийн 30 жилийн ойд зориулан “BEST OF THE BEST” хүндэтгэлийн тоглолт ганцхан удаа болно

Монголын 2 дахь телевиз UBS телевиз нь 30 жилийн түүхэндээ анхны Өглөө хөтөлбөр, Хүүхдийн суваг, Кино суваг, Хөгжмийн суваг, Ярилцлагын нэвтрүүлэг, Олон ангит кино, Нийгмийн болон бизнесийн реклам гээд олон ч зүйлийн анхдагч билээ.  Мөн соёл урлагийг дэмжиж, дэлгэрүүлэх зорилготой урлагийн бүхий л төрлийг хамруулсан телевизийн олон шоу төслүүдээрээ УРЛАГИЙН ТЕЛЕВИЗ хэмээх тодотголтой. Түүнчлэн UBS телевизийн ерөнхий захирал, хөгжмийн зохиолч МУУГЗ Л.Балхжавтай хамтран ажиллаагүй уран бүтээлч тун ховор. Тиймдээ ч UBS телевиз нь 30 жилийн ойгоо угтаж “Мартагдашгүй намар” нийтийн дууны хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулсан бол үргэлжлүүлэн орчин үеийн дуу хөгжмийн урлагийн уран бүтээлчдээс бүрдсэн “BEST OF THE BEST” хүндэтгэлийн тоглолтыг 2022 оны 9-р сарын 17-ны Бямба гарагт UB PALACE-ийн концертын их танхимд 19:00 цагаас зохион байгуулах гэж байна.

Тоглолтод:  

МУАЖ Д.Жаргалсайхан

Төрийн Соёрхолт Харанга хамтлаг

МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, Н.Наран

МУУГЗ Б.Чинбат, Б.Ангирмаа,

Инээмсэглэл, Хурд, Титэм, Хар Сарнай, Камертон, Адра, Киви, Sweetymotion, Мотив хамтлаг

Хийлч Дээгий,

Дуучин Т.Дэлгэрмөрөн, Б.Амархүү, Б.Баярцэцэг, Жазз Наагий, Наки, Баярцэнгэл, Мишээл

“Тоонот” рекордсын артист Erka, Desant, Babar,  Jason, Thunder

“Үндэсний Урлагийн Их Театр”, “Хүн Театр”-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

ТАСАЛБАРЫГ TICKET.MN, UB ПАЛАСЫН БИЛЕТИЙН КАССААР МӨН 1900-1950 ҮНЭГҮЙ ХҮРГЭНЭ. ЛАВЛАХ УТАС: 9326-2524, 9905-84789906-7995 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments