Цагдаагийн алба хаагчид хахууль өгөхийг завдсан этгээдийг ГУРВАН САЯ төгрөгөөр торгожээ
Экологийн цагдаагийн алба болон Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид гадаадын хөрөнгө оруулалттай “С” гэх компани тусгай зөвшөөрөлгүй химийн бодис хууль бусаар хадгалсан, ашигласан үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үед уг компанийн ажилтан цагдаагийн алба хаагчдад хахууль өгөхийг завдсан үйлдлийг илчилсэн тухай өмнө нь мэдээлж байсан.
Шүүхээс тухайн этгээдийг “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, хахуульд өгсөн 2,000,000 (хоёр сая) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.