Жүдо бөхийн цэргийн дэлхийн аваргаас Монгол тамирчид гурван алт, гурван мөнгөн медаль хүртлээ
Узбекистан Улсын Ташкент хотод жүдо бөхийн цэргийн дэлхийн аварга зохион байгуулагдлаа.
Жүдо бөхийн 42 дахь удаагийн армийн ДАШТ-д Монгол Улсын БХЯ-ны “Алдар” спорт хорооны баг тамирчид гурван алт, гурван мөнгөн медаль хүртсэн амжилтаар хоёрдугаар байр эзэллээ. ОУХМ Г.Наранцэцэг 48 кг-ын жинд, ОУХМ А.Адъяасүрэн +78 кг-д , ОУХМ Л.Сосорбарам 57 кг-ын жинд тус тус алтан медаль, Ц.Гал-Од 52 кг-д, ОУХМ М.Ичинхорлоо 57 кг-д, МУГТ Ө.Дүүрэнбаяр +100 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн байна. Харин багийн барилдаанд эрэгтэй баг эзэн орны багийн буулган авч алтан медаль, эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ.