Явган хүний замаар явсан KFC-ийн хүргэлтийн машины жолоочийг 20 мянган төгрөгөөр торгожээ
Явган хүний замаар KFC-ийн хүргэлтийн машин явж буй дүрс бичлэг цахим орчинд цацагдаж, олны дургүйцлийг хүргэсэн.
Үүндэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалт хийж, 20 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэжээ. Мөн тухайн нөхцөл байдал нь Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах бүсэд авто замын засварын ажил явагдаж байсантай холбоотой гэжээ.