ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.11.08, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 26
  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.47-17.25
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Төмөр

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал (02ц 05м) эхлэнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments