Баярын жагсаалын үеэр 5 хүнийг дайрч хөнөөсөн эмэгтэй насаараа хоригдож магадгүй
АНУ-ын Висконсин мужид зул сарын парадад оролцож байсан иргэдийг жийп маркийн автомашинаар дайрсны улмаас таван хүн нас барж, 40 гаруй хүн бэртсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл саяхан бэртсэн иргэдийн дундаас 8 настай хүү нас барж, уг хэргээр амиа алдсан зургаа дахь хүн болов. Тус хэрэгтэн 39 настай Даррелл Брукс гэдэг аж.
Даррел Бруксийг хүнийг санаатай хөнөөсөн таван зүйл ангиар буруутгагдаж байгаа бөгөөд хэрвээ гэм буруутай нь нотлогдвол бүх насаар нь хорих ялаар шийтгэх аж. Түүнийг батлан даалтад гаргах төлбөрийг таван сая ам.доллараар тогтоосон бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 14-нд хийхээр товлосон байна.
Амиа алдсан зургаан хүн болон шархадсан 60 гаруй хүнтэй холбоотой нэмэлт төлбөрийг энэ долоо хоногийн сүүлээр буюу ирэх долоо хоногт мэдээлнэ гэж Ваукеша дүүргийн прокурор Сюзан Оппер мэдэгдэв. Гэмт хэргийн хохирогчдыг цагдаагийн байгууллагаас нь 48 хүн гэж зарласан боловч эцсийн байдлаар 62 хүн гэмтэж бэртсэн нь тогтоогджээ.