УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа “Алтан гадас” одонгоор шагнуулжээ
Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Баярмаад өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон гардууллаа.
Жүжигчин Н.Баярмаа 2004-2008 онд СУИС-ийг С.Сугарын удирдлагад жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд 2008-2011 онд SBN телевизэд орчуулгын киноны дуу оруулагч, 2012 онд УДЭТ-ын дэргэдэх театр студид элсэн орж, 2014 оноос одоог хүртэл тус театрын жүжигчнээр ажиллаж байна.
Бүтээсэн дүрүүд:
- 2012 онд “Бардам туулай” жүжгийн Үнэг
- 2013 онд “Эцсийн зогсоол зөвхөн чи “жүжгийн Женя Вилкомон
- 2013 онд“Кихот ноён” жүжгийн Мореторнес
- 2013 онд “Нора” жүжгийн Нора
- 2014 онд “Хэрээт төгөл” жүжгийн Виктория
- 2015 онд “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадулам
- 2017 онд “Ромео, Жульетта хоёр” жүжгийн Хатагтай Капулетте
- 2017 онд “Царцаа намжил” жүжгийн Согоо
- 2018 онд “Би эндээс явахгүй” жүжгийн Дулмаа
- 2018 онд “Оддын өвчин” жүжгийн Мария
- 2019 онд “Тэнгэрийн хүү” жүжгийн Шагэ гүнж
- 2020 онд “Анна Каренина” жүжгийн Анна Каренинагийн дүрийг тус тус бүтээсэн.
Тэрээр 2017 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2018 онд “Гэгээн Муза XIV” наадмаас Шилдэг залуу уран бүтээлч шагналуудыг тус тус хүртсэн байна.