“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сургалт боллоо
Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департментын байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г Дэлхийн зөн болон Азийн сан олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа.
Төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 23,24-ний өдрүүдэд Дорнод аймагт, 26, 27-ны өдөр Сүхбаатар аймагт зохион байгууллаа.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд тус Ажлын албаны дарга Л.Нямгэрэл болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Сургалтыг тусгай хөтөлбөрөөр бэлтгэгдсэн шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагчид болон Дотоод хэргийн их сургуулийн багш нар орлоо.