Талийгаачийг уушгины хавантайг мэдсээр байж цэрэгт татсан уу?

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг 2023.11.12-13-нд шилжих шөнө гарсан.  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд  Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр  дэлгэрэнгүй  танилцуулга хийж буй.

Асуудлыг багцлан хэлэлцэж,  зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэх мэдээлэл байна. Учир нь нас барсан 21 настай Д нь цэргийн албанд татагдах үедээ уушгины хаван-тай байсан байж болзошгүй байгаа аж. Тодруулбал  цэрэг татлагын комисс эрүүл мэндээр тэнцэхгүй хүнийг мэдсээр байж цэрэгт татсан нь амиа алдах нөхцөл үүсгэсэн байж болзошгүй гэж үзжээ.

Талийгаачийн эцэг, эх “Хүүг минь цэргийн албанд хүчээр авч явсан” талаар мэдэгдэж байгаа бол  талийгаач өөрөө их сургуулиа төгсөх учир цэрэгт явмааргүй байгаагаа илэрхийлж байжээ.

Улмаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлагууд шинээр татагдсан цэргийн алба хаагчдыг тангаргийн баярт нь бэлдүүлж, каринтид байлгах хугацаандаа тэдний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах хэт өндөр ачаалал өгсөн дасгал, хөдөлгөөн хийлгэсэн эсэхийг ч шалгаж байгаа  аж.

Мөн бусад алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан бөгөөд олонхиос нь ханиадны шинж тэмдэг илэрч буйг мэдээлсэн. Энэ нь бэлтгэлээс гадна ангийн орчин нөхцлөөс шалтгаалсан байх магадлалтай.  Энэ талаар өнөөдөр 11.30 цагт Мөрдөн байцаах албанд мэдээлэл хийнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *