ҮСХ: Гадаадад худалдааны бараа эргэлт 20 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2023 оны эхний 10 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 12.5 тэрбум ам.доллар, импорт 7.6 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт бараа эргэлтийн хэмжээ 2.9 тэрбум ам.доллар буюу 16.9 хувь, экспорт 2.4 тэрбум ам.доллар буюу 24.3 хувиар өсжээ. Харин импорт 458.5 сая ам.доллар буюу 6.5 хувь, тэнцэл хоёр тэрбум ам.доллар буюу 67.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна хэмээн Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.