ӨНӨӨДӨР: Дэлхийн философийн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал болно

Арваннэгдүгээр сарын 16-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

10.00-15.00 цагт: ШУА-ийн хүрээлэнгүүдийн II байранд: “Дэлхийн философийн өдөр”-ийг тохиолдуулан “Философи ба уран зураг” эрдэм шинжилгээний хурал болно. Хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, МУБИС, СУИС, МУИС, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн багш, судлаачид 20 орчим илтгэл хэлэлцүүлнэ.

11.00 цагт: ОБЕГ-т: Монгол Улсын Шадар сайдын ивээл дор энэ сарын 20-22-нд “Эрсдэлийн Үндэсний форум”-ыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8615-0069.

11.40 цагт: Төрийн ордонд: АН-ын 4/11 мэдээллийн цагаар тус намын удирдлага Нийслэлийн намын даргын сонгуультай холбогдуулан мэдээлэл хийнэ.  Утас: 9922-1368.

-Монголын үндэсний музейд: Уран хатгамалчдын улсын IV уралдааныг зохион байгуулж, зөвлөгөөн болно. Энэ сарын 17-нд Уран хатгамалчдын Үндэсний анхдугаар чуулган Төрийн ордонд болох юм.

Монголын Үндэсний музейд: “МОНГОЛ НУТАГ ДАХЬ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ” үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments