ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХАРАГЧИН ГАХАЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.11.16, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 3
  • Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
  • Наран ургах, шингэх: 07.59-17.15
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Төмөр

Энэ өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Энэ өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *