Шүүхийн салбарын шинэтгэлийн чиглэлээр Европын холбооны төлөөлөлтэй уулзлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Улс төрийн мэргэжилтэн Евгения Фараза болон зөвлөх Алберт Де Грүт, Эммануэл Вэргн нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Европын холбооноос Монгол улсад анх удаа “Байгууллага хоорондын хамтын ажиллагааны хосолмол хөтөлбөр(Twinning)”-ийг шүүхийн салбарын шинэтгэлийн чиглэлээр хэрэгжүүлэх талаар ярилцсан юм.
Мөн хөтөлбөрийн үндсэн үзэл баримтлал, хүрээг тогтох, анхаарах асуудал, хэрэгжүүлэх боломжит үйл ажиллагааны талаар зөвлөлдлөө.
Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газар