Иргэний шаардлагыг эсэргүүцэж зүй бус авирласан жолоочид Зөрчлийн хэрэг нээжээ

Иргэн Б Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар сургуулийн урд замд энэ сарын 20-ны өдөр автомашинтай замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, түр зогсохыг хориглосон газар зогсжээ.

Улмаар иргэн шаардлага тавихад түүний өөдөөс салаавч өгөх зэргээр зүй бус үйлдэл гаргаж буй үйлдлийг олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн байна.

Иргэн Б-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.8 дахь заалтыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөг торгох арга хэмжээ авчээ.

Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зүй ёсны шаардлага тавьсан иргэнд салаавч гаргаж, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг бүдүүлгээр зөрчин хэл амаар гутаан доромжилж танхайрсан гэх үйлдэлд Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *