Б.Чойжилсүрэн: Багануурын түүхий нүүрс түлж байсан үеэс утаа буурсан нь үнэн

“Тавантолгой түлш” ХХК нь 2018-2022 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам(БОАЖЯ)-наас нийт 823.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Утааг яллаа гэж яриагүй, 2020 оны өмнө утаа буурсан. Багануурын түүхий нүүрс түлж байсан үеэс утаа буурсан нь үнэн. Тухайн үед үр дүн гарсан. Нэг их наяд гэдэг дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ хэмжээний мөнгө бол өнөөгийн ханшаар 5000-6000 өрхийг орон сууцанд оруулах мөнгө.Богино хугацаандаа түлшээ сайжруулаад, дунд, урт хугацаандаа бүх айлыг орон сууцанд оруулах, чадвал гаазжуулах байдлаар утааг бүрэн ялах байх” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *