“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн арга хэмжээ Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт эхэллээ

Өсвөр насны хүүхдийн хөгжих, оролцох эрхийг дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Төрийн ордноо боллоо.
“Өсвөрийн парламент 2023″ хөтөлбөрийн албан ёсны үйл ажиллагааг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа үг хэлж, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан мэндчилгээ дэвшүүлсэн. Үргэлжүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн боловсрол” сэдвээр оролцогч хүүхдүүдэд лекц уншин, Үндсэн хуулиа сайн судлахыг захисан юм.
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийг “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвийн хүрээнд 2023 оны 11-р сараас 2024 оны 6-р сарын хооронд зохион байгуулна.
Хөтөлбөрт оролцогч хүүхдүүд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, орчны эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягаас гадна парламентын боловсрол, хүний эрхийн талаар ойлголт, мэдээлэл авдаг. Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажил хийх дадлага, ур чадварт суралцдагаараа онцлогтой.
Энэхүү хөтөлбөрөөр дамжуулж Монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхийг зорьж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *