Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмж, шүүр, хүрзнээс салгана

Нийслэлийн хэмжээнд зам талбайн 930 гаруй үйлчлэгч ажилладаг бөгөөд нэг үйлчлэгч өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой байдаг байна. Өвлийн улиралд тэдний ажил 04:00 цагаас эхэлдэг. Гэвч нэг м.кв талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг аж. Үүнийг нэмэхээр болсныг Хотын дарга мэдээлжээ.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Тохижилт үйлчилгээний ажилчид маань нийслэлчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө амаргүй ажлыг нугалж байгаа.Гэтэл нэг м.кв талбай цэвэрлэсэн үнэлэмж нь 50 төгрөг байна. Үүнийг өсгөж, хөдөлмөрийг нь бодитоор үнэлэх ёстой. Мөн шүүр, хүрзнээс нь салгах ажлууд эхэлсэн” гэв.

Similar Posts

2 Comments

  1. Шүүр, хүрзнээс сална гэж байхгүй. Голдуу нас ахимаг эрчүүд.эмэгтэйчүүд байдаг.Нарийн чимхлүүр ажилд хүрз шүүр хэрэгтэй л байж таарна.Техникжүүлхийн хувьд сайн хийх хэрэгтэй гол нь цалинг нь сайн өгөх. Хүнд ажил

  2. Хүрз шүүрнээс салгана гэдэг нь чададгаараа гаднаас л их юм шахна гэсэн санаа биз дээ. Шийдлээ тайлбарла.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *