Н.Учрал: Кибер аюулгүй байдлын чиглэлээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийнхөнтэй хамтран ажиллана
Бүх нийтийн тоон бичиг үсгийн чадварыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, сурталчилгаа, цахим орчны зөв, зохистой хэрэглээг сайжруулах чиглэлээр ЦХХХЯ, харьяа газрууд гадаадын олон байгууллагатай хамтран ажиллаж байна.
Тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн хатагтай Матилда Димовскатай цаашид энэ ажлуудаа үргэлжлүүлж, кибер аюулгүй байдал, цахим шилжилтийн өнөөгийн байдал, иргэдийн цахим ур чадварыг үнэлэх чанарын судалгаа хийх, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцаж, тохирлоо.