ОХУ, Монгол руу нийлүүлэх эрчим хүчээ хоёр дахин бууруулах мэдэгдэл ирүүлжээ
ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлдэг эрчим хүчний чадлын урсгалаа хоёр дахин бууруулахаа мэдэгджээ. Учир нь, ОХУ-ын Буриадын эрчим хүчний системийн Галуут нуурын цахилгаан станцад гэмтэл гарсантай холбоотойгоор Монгол Улс руу өгөх цахилгаан эрчим хүчний чадлын урсгалын хэмжээг хоёр дахин бууруулах мэдэгдэл ОХУ-аас ирүүлсэн байна.
Манай улс ОХУ-аас ойролцоогоор 350МВт цахилгаан эрчим импортоор авдаг бөгөөд энэ хэмжээг 150 МВт болгохоор төлөвлөжээ. Энэ шийдвэр хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй.
Эрчим хүчний чадлын дутагдалтай холбогдуулан хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлаж болзошгүй байна.