|

Герман улсын элчин сайд HELMUT KULITZ  “МАХ ИМПЭКС” ХК-тай танилцлаа

Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд HELMUT KULITZ хоёр улс хоорондын хамтын ажиллагаа, дипломат харилцаа үүсэж хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Мах Импэкс” ХК-д зочиллоо.

Үндэсний ууган үйлдвэр 78 жилийн түүхт “Мах Импэкс” ХК нь  1946 оноос хойш  3 удаагийн томоохон түүхэн шинэчлэлийг хийсэн бөгөөд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын техник эдийн засгийн тусламжтайгаар Монгол улсын анхны мах боловсруулах үйлдвэрийг нээж, 1968-1972 онд ХБНГУ-ын тусламжтайгаар хоёр дахь удаагаа томоохон шинэчлэл хийж байсан бол гуравдугаар ээлжийг 2019-2023 онд Австри улсын Берч Ласка групптэй хамтран Европ стандартад нийцсэн, хоногт 50тн мах махан бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг шинээр нээж ашиглалтад оруулсан билээ.

“Мах Импэкс” ХК нь Герман, Австри улсуудтай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд тус үйлдвэр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи болон тоног төхөөрөмжийн хувьд Европ стандартын маш өндөр түвшинд хөгжсөн тоног төхөөрөмж, технологийг Монгол улсад нэвтрүүлсэн үндэсний томоохон мах боловсруулах үйлдвэр юм.

Дэлхийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч брэнд болох VEMAG, MULTIVAC, BASTRA, LASKA, ELPRESS, SORGO, BIZERBA, INJECT STAR, MAGURIT, KOLBO зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ОУ-ын түвшний тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд  ОУ-ын ISO:9001, ISO:22000, HACCP стандартыг мөрдөж ажилладаг. Мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол түүхий эд жорыг Герман Улсын томоохон жорны нийлүүлэгч  MONGUNTIA компаниас авдаг.

 Элчин сайд онцлохдоо:

Герман улсын элчин сайд HELMUT KULITZ

 Европ стандартын өндөр түвшинд хөгжсөн тоног төхөөрөмж, технологийг Монгол улсад нэвтрүүлсэн нь маш сайшаалтай хэрэг мөн дэлхийд байхгүй том давуу тал бэлчээрийн аж ахуйгаар бэлтгэсэн мал төхөөрч ард иргэддээ мах махан бүтээгдэхүүн хэрэглэгч хангадаг нь сайшаалтай хэрэг гэлээ.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НОЁН Б.БАДМАА

Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг хүлээн авч европ стандартын шинэ үйлдвэрийн бүтээгдэхүүн болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг танилцууллаа. Бид өнөөдөр ирээдүйн боловсон хүчнээ бэлдэхийн тулд европын холбооны улсууд тэр дундаа Герман улсад Инженер техникийн ажилчид, Технологийн ажилчдадаа бэлдэх зорилгоор хүсэлт тавьж, манай хүсэлтүүдийг хүлээж авч хамтарч ажиллахаа илэрхийлсэнд таатай байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *