Төв аймгийн замд гарсан ослын хоёр жолооч нас баржээ
Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “ФАВ СА4250″ загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 38 ажилтанг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс” загварын автобустай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд жолооч хавчуулагдсан байсныг 30 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Эрүүл мэндийн төвийн Гэмтлийн тасгийн эмчид, автобусны жолооч Н /36 настай, эрэгтэй/, туслах жолооч Г /44 настай, эрэгтэй/ нар нас барсан байсныг Цагдаагийн газрын мөрдөгчид тус тус хүлээлгэн өгсөн. Мөн тус автобуст зорчиж яваад бэртэж, гэмтсэн 18 ажилтанг аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, Улаанбаатар хот руу тээвэрлэх ажиллагааг зохион байгуулж байна” гэв.