Ирэх даваа гарагаас Төрийн албан хаагчдын цалин 40 хүртэл хувиар нэмэгдэнэ

Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Түүнчлэн Засгийн газар Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын реформ хийсэн. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг нэмэгдүүлж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлсэн юм.

Тодруулбал, Нийгмийн халамж үйлчилгээ болон төрийн бодлогын хүрээнд, Төрийн бүх албан хаагчдын цалин 100-150 мянган төгрөгөөр нэмнэ. Нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалин 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдах юм. Харин суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.

Мөн орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна. Тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments