Б.Ганхуяг нүүрсний сонсголд орох хүсэлтээ сайд Б.Энхбаярт дахин хүргүүллээ

Эрдэнэс Таван толгой ХХК-ийн захирал асан Б.Ганхуяг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хаяглан “Нүүрсний сонсгол”-д оруулж өгөхийг хүссэн хүсэлт гаргажээ.

Тэрбээр захидалдаа “Сонсголд оролцуулах зохион байгуулалтыг Шүүхээс хийж шийдвэрлэх боломжгүй гэж Шүүхийн зүгээс албан ёсоор хоёр удаа мэдэгдсэн. Чухал гэрчийг сонсголд оролцуулах ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг нь ШШГЕГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 0461 дүгээр ангид шууд хамаарч байх тул Сонсголд ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж өгнө үү. Цагдан хорих 461 дүгээр ангийн хяналт, хамгаалалт дор сонсголд оролцох өдрүүдэд гэрчээр байлцуулах арга хэмжээ авч өгнө үү” хэмээн бичжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *