Засгийн газрын хуралдаанаар АНУ руу хийх шууд нислэгийн явцын талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Үүнд:

-“Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

–Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны явц,

– “Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах, хүндрэлээс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

– Хөдөлгөөнт холбооны дараа үеийн 5G технологийг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилт,

– Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УОК-ын ажлын хэсэг Архангай, Завхан аймагт ажилласан тухай,

– Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар зэрэг 30 асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *