Д.Баясгалан: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийг яагаад нууцад оруулсныг гайхдаг

Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсголоор өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн талаар мэдээлэлтэй танилцаж, гэрчүүдээс асуулт асууж, хариулт авсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Гашуунсухайтын төмөр замын төслийг гүйцэтгэх саналыг хэн “Бодь интернэшнл”-д тавьсан талаар тодрууллаа.

Үүнд “Бодь интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан “Гашуунсухайтын төслөөс өмнө Зүүнбаянгийн төсөл эхэлсэн байсан. Энэ саналыг бид нарт Засгийн газар тавьсан. Та нар Х.Баттулга гэж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй холбох гээд байх шиг байна. Яг үнэн хэрэгтээ Х.Баттулга гэж Монгол Улсын Ерөнхийлөгч байсан тэр хүн чинь Гашуунсухайтын төмөр зам гэж ярихаасаа бүр жийрхдэг болчихсон байсан. Өөртэй нь дандаа холбогддог. Тийм учраас  Зүүнбаянг түрүүлж эхлүүлсэн гэж би боддог. Тийшээ орохоосоо жийрхээд тэр.2019 онд Гашуунсухайтыг эхлүүлэх шийдвэр гарсан. Энэ бол бүх утгаараа Засгийн газрын шийдвэр. Хүмүүс нууцад аваад төсвийг хэд дахин нэмээд, дундаас мөнгө авч нуучихсан гэж хүмүүс бодоод байдаг. Би ч яагаад нууцад авсныг гайхдаг. Нууцад авсан цорын ганц шалтгаан байгаа нь шууд гэрээ байгуулах эрх үүсдэг юм билээ” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *