ЧУУЛГАН: Ирэх сонгуулийн санал хураах өдрийг тогтооно

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураах өдрийг тогтооно. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас 2024 оны зургаадугаар сарын 26-ны лхагва гарагт сонгуулийн санал авах өдөр байна хэмээн товлосон юм.

Гэвч зарим гишүүн зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт сонгуулийг явуулах санал гаргаад байгаа юм.

Гишүүд өнөөдөр уг асуудлыг хэлэлцэнэ.

Түүнчлэн өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг иргэн бүрд нэмж, олгох тогтоолын төслийг хэлэлцэнэ.

2024 оны УИХ-ын сонгуулийг аймаг, дүүргүүдийг нэгтгэн 13 томсгосон тойргоор явуулахаар шийдвэрлээд байна. Гэхдээ Баян-Өлгий аймгийг дангаар нь тойрог болголоо.

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог болгож баталсан юм.

2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 24-ний Лхагва гарагт зохион байгуулагдаж байжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *