З.Энхболд: Хэвлэлээр намайг дахин нүүрсний хэрэгтэй холбож бичвэл их хэмжээний мөнгө нэхэмжилнэ
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх хуралдаанд нэр бүхий гэрч нарыг оролцуулах шийдвэр гарсан тул шүүх хурлыг ирэх оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан юм.
Шүүх хурлын дараа ЕТГ-ын дарга асан З.Энхболдөөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Жилийн өмнө эхэлсэн нүүрсний хулгайтай намайг холбох гэж МАН болон хуулийн байгууллага оролдсон. Өнөөдрийн шүүх хурал нүүрсний хэрэгт огт холбоогүй. Б.Энх-Амгалан сайдын хувийн компаниар улсын барих ёстой замыг бариулсан, эрх олгосон тухай тушаалыг шүүж байна. Би яаж Б.Энх-Амгалан сайдын тушаалтай холбогдсоныг мэдэхгүй, прокурор мэдэх байх. Бид хоёр хоорондоо тиймэрхүү зүйл ярих хэмжээний танил биш. Энэ шүүх хурал дээр л юу болсон тухай мэдээлэл авч байна. АТГ-ын М.Даваатогтох комиссарын хийсэн мэдэгдэл гүтгэлэг болж таарсан. Би бүтэн жил мөрдөн байцаалтын нууц гээд юу ч дуугараагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл намайг дахин нүүрсний хэрэгтэй холбож бичихийн бол нэр төрөө сэргээлгэхээр их хэмжээний мөнгө нэхэмжлэх болно. Б.Энх-Амгалан сайдын гаргасан тушаалд З.Энхболд буруутай юу гэдгийг шүүх нотлох гэж байна” гэв.
ЕР НЬ ЧИ ЯМАР НЭГЭН ТОМООС ТОМ ХУЛГАЙД ХОЛБООТОЙ ШҮҮ ДЭЭ ЧИ