Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан хадгаламжийн үлдэгдлээ худал мэдүүлжээ
Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн зарим албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөхөөр болсныг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас мэдээллээ.
АТГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалт явуулахад нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын Техник, технологийн хэлтсийн дарга М нь үйл ажиллагаа явуулж олсон орлогоо нуун дарагдуулсан тул албан тушаалаас нь чөлөөлжээ.
Нийслэлийн Хот Байгуулалт, Хөгжлийн Газрын Хэсэгчилсэн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С нь өөрийн орлогыг нуун дарагдуулж мэдүүлсэн тул албан тушаалаас чөлөөлөх арга хэмжээ авсан байна.
Түүнчлэн нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар (ШШГГ)-ын шийдвэр гүйцэтгэгч М нь банкны дансан дахь хадгаламжийн үлдэгдлээ худал мэдүүлсэн үйлдэлд нь хуульд заасан зохих хариуцлагыг оногдуулахаар болсныг мэдээллээ.