БНСУ хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөл үзүүлнэ

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар оршин сууж байгаад сайн дураар нутаг буцах гадаадын иргэдэд үзүүлэх тусгай өршөөлийн аяныг үргэлжлүүлэхээр болсныг мэдэгджээ.

Тодруулбал, тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэн сайн дураар нутаг буцвал торгуулиас чөлөөлж, хилээр буцаж орох эрхийг нь хязгаарлахгүйгээр өршөөл үзүүлэх юм байна.

Тусгай өршөөлийн аян 2024 оны хоёрдугаар сарын 29-нийг хүртэл үргэлжлэх аж. Энэ хугацаанд БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа иргэд нутаг буцвал торгууль төлөхгүй, хилээр нэвтрэх эрхтэй байх нь.

Харин 2023 оны есдүгээр сарын 11-нээс хойш оршин суух хугацаа хэтэрсэн, хууль бусаар хил нэвтэрсэн, хуурамч гадаад паспорт ашигласан болон эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, хилээр гарах шийдвэрийг хэрэгжүүлээгүй иргэнд өршөөл хамаарахгүй болохыг журамдаа дурджээ.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *