Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-г дэмжлээ
Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗТХЯ)-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ)-ийг хэлэлцэж, дэмжлээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтуудыг холбох хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын дэлгэмэл урт 32.7 км байх юм.
Үүгээр жилд 30 сая.тонн ачаа тээх хүчин чадалтай байх бөгөөд 1 дүгээр зэрэглэлийн, хос болон дан замтай, гүүрний нийт урт 9.1 км байхаар төлөвлөгджээ.