ӨНӨӨДӨР: Нийгмийн даатгалын ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ

Нэгдүгээр сарын 8-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: НДЕГ-т сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан уулзалт болно.

10.00 цагт: СЭЗИС-д “Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн засаглалын өнөөгийн байдал”, “Эмнэлгийн бие даасан байдал ба санхүүжилтийн тогтолцоо” хэлэлцүүлгийг ЭМЯ, СЭЗИС хамтран зохион байгуулна.

 10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана. Мөн ажлын хэсгүүдийн хуралдаан болно.

 “ЗМ”-ийн мэдээллийн төвд:

11.30 цагт: Оюутолгойн гэрээлэгч зарим компанийн ажилчдын төлөөлөл мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Буриадын уран бүтээл, түүхийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Буриад яруу найрагч, дуучдын тоглолт энэ сарын 20-нд Төмөр замын чуулгад болох талаар мэдээлнэ.

-“Чингис хаан” үндэсний музейд: Монгол маркны 100 жилийн ойн хүрээнд XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шуудангийн марк болон “Монгол шуудангийн түүх” үзэсгэлэнгийн нээлт болно.

-Улсын хэмжээнд цэргийн бүртгэл үргэлжилж байна.

-Өнөөдөр нийслэлд тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments