Б.Чимидийн нэрэмжит шагналын эзнээр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга асан Н.Лүндэндорж тодорчээ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналын эзнээр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн/ШЕЗ/ дарга асан Н.Лүндэндорж тодорчээ.

Тодруулбал, Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх,Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбар мэдээлэл туурвисан философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх, ухааны доктор, профессор Н.Лүндэндоржид Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын 2024 оны шагналыг хүртээх шийдвэр гарчээ.

Түүний туурвисан бүтээл нь Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны анхны тайлбар бөгөөд хуулийн үг, цэг таслал, өгүүлбэрийн үзэл санааг ард иргэдэд ойлгомжтой болгосон гэж үзэж, шагналыг олгосон болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

2014 оноос эхлэн Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан олгодог болсон уг шагналыг өнгөрсөн онд Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар тэргүүтэй эрдэмтдийн баг хүртжээ.

Өнөөдөр Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит шагналыг хүртсэн Н.Лүндэндорж нь 2013-2019 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар ажиллаж байсан юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments