“Улаанбаатарын өвлийн наадам”-д БНХАУ, ОХУ-ын тамирчид оролцоно

“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Скай резорт” цанын бааз болон Цонжин болдогт байрлах Уухайн дуу жуулчны баазад зохион байгуулахаар болжээ.

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчнаас гадна БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжаан Уйгур, ОХУ-ын Буриад зэрэг монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин оролцох юм байна.

Үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгааг нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.

Өвлийн наадмын хөтөлбөр:

  • Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Параглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдана.
  • Шүхрийн үзүүлбэр
  • Шувуулахуйн үзүүлбэр
  • Снөүбоардын үзүүлэх тоглолт
  • Нохой чарганы үйлчилгээ

Наадмын үеэр хоол унд, цана, чарганы үйлчилгээ үзүүлэх юм байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments