Нэгэн үдэш олон ээж уйллаа

“Ээж” ОАУСК кино  нэгдүгээр сарын 11-нд нээлтээ хийж, анхны үзэгчид нь нулимс дуслуулав. Энэхүү кино нь Япон улсын Nippon TV-ийн албан ёсны эрхтэй Монгол хувилбар юм. Манайхаас гадна Турк, Украйн, Солонгос, Франц, Тайланд, Хятад, Индонез, Испани  улс албан ёсны эрхийг нь авч хийж байсан бөгөөд Монголд Турк болон БНСУ-ын хувилбар нь гарч байсан. Эх кино нь гарсан даруйдаа олны таашаалд нийцэж, олон шагнал хүртэж, кино зохиол нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл юм.

Энэ кинонд өнөөгийн нийгэмд тулгамдаж буй хүүхдийн хүчирхийллийн асуудлыг хурцаар хөнджээ. Тиймээс ч энэхүү уран бүтээл нь хүмүүст өгөх агуулга, өнцгөөрөө нийгэмд асар их нөлөө үзүүлэх бөгөөд үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадсан олон улсад алдартай кино билээ. Сүүлийн үед манай улсад хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой харамсмаар олон үйл явдал тохиосон учир үүний эсрэг нийгэмд хүчтэй мессеж өгөх уг бүтээлийг заавал үзэхийг анхны үзэгчид болон кино багийнхан гүнээ хүсэж буй.

“Ээж” ОАУСК-ны монгол хувилбарыг  Green show production, Lebu motion pictures хамтран бүтээсэн бөгөөд Монголын хөрсөнд буулгаж 17 ангитай бүтээл болгосон байна.Уг кино нь нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн VOO кино санд орсон бол нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *