Э.Батшугар: Ногдол ашгийг нэг удаа биш тогтмол өгдөг болох хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугараас ногдол ашиг тараах нь зөв эсэх дээр байр суурийг нь сонслоо. Тэрээр

“Ногдол ашиг тараах нь зөв. Гэхдээ одоо хуримтлагдсан ашгаа ингээд нэг удаа 100 хувь тараачих нь зөв юм уу гэдэг дээр бодох ёстой. Хувьцааны төрлийг өөрчилж, байнгын ногдол ашиг, өгөөж өгдөг хэлбэрт шилжих ёстой юм. Ялангуяа миний яриад байгаа “Алтан хувьцаа” буюу давуу эрхийн хувьцаа руу шилжүүлвэл  татварын дараах цэвэр ашгаас 20-30 хувийг байнгын ногдол ашиг өгдөг болно. Ийм зохицуулалт руу орж байж бид өгөөжийг нь хүртэнэ. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй, монголчууд өгөөжийг нь тэгш хүртэх хэрэгтэй. Мөн уурхайн нөөц дуусвал яах вэ дараа нь яах вэ. Баялгийн сангаараа дамжуулаад зөв менежментээр орлогоо үржүүлж өгөөжийг нь ирээдүй хойч үедээ үлдээдэг механизм руу орох хэрэгтэй байна. Оюутолгой, Эрдэнэс тавантолгой, Асгат гээд томоохон ордуудаа бид өнөөдөр идээд дуусгаж болохгүй шүү дээ.Тиймээс Эрдэнэс тавантолгойн өгөөжийг байнгын болгохын тулд олон улсад IPO гаргаж, ямар хөрөнгөтэй байгаагаа зөв үнэлүүлэх хэрэгтэй байна.  Зөвхөн 1072 гэсэн тоо ярих биш нэгж хувьцааны үнэлгээг яаж өсгөх вэ гэсэн менежмент хэрэгтэй байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *