“Гадаа хөлдөөсөн бууз, банш эрүүл мэндэд хортой”

Уламжлалт сар шинийн баяр тун удахгүй болох гэж буй. Жилийн энэ үед баярын үндсэн зоог болох бууз, баншны эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр иргэд мөнгө олох зорилгоор гарал үүсэл нь тодорхойгүй, ахуйн нөхцөлд гар аргаар хийсэн бууз, банш худалдаалах зөрчил эрс нэмэгддэг байна.

Тодруулбал, савлагаан дээрээ үхрийн махтай бууз, банш гэж бичсэн ч ямаа, тэмээний махаар бэлтгэж хийсэн байдаг. Дээр нь элдэв нян, бактери үүсэх боломжтой ахуйн нөхцөлд чанарын стандарт хангахгүй гар аргаар бууз, банш  бэлтгэж байгаа нь худалдан авагчдын эрүүл мэндийг хохироодог.

Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Улаанбаатарын агаарын чанарын индекс маш их бохирдолтой улаан төвшинд байхад бууз баншаа хөлдөөхөөр багагүй хугацаанд гадаа ил задгай байлгах нь хүнсний бүтээгдэхүүнд гадаах орчны бохирдол үүсэх эрсдэлтэй. Иймд гадаа бохирдолтой орчин нөхцөлд хөлдөөхөөс аль болох татгалзах хэрэгтэй.

Тиймээс иргэд та бүхэн албан ёсны зөвшөөрөлтэй, чанарын аюулгүй байдал хангасан, гарал үүсэл, сав баглаа боодол нь стандарт хангасан, орц найрлага хадгалах хугацааг нь тодорхой заасан үйлдвэрлэгч нараас худалдан авалт хийж өөрийн болон урьсан зочдын эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэйг зөвлөж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *