Лхагва гаригаас хүйтний эрч суларна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр энэ долоо хоногийн лхагва гаригаас хүйтний эрч бага зэрэг сулрах нь ээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн нийт нутгаар цас орохгүй, хүйтний эрч бага зэрэг суларна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус хүйтэн байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -17…-22 градус байна. Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байх аж.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments