Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг сэргээн засварласан үзэсгэлэнг дэлгэлээ

Нийтийн өмчийн түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлын хүрээнд 2023 онд улсын есөн музей, 18 аймгийн музей, орон нутгийн хоёр музей, шашны нэг байгууллага зэрэг нийт 30 байгууллагын 165 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг Соёлын өвийн үндэсний төвийн 14 сэргээн засварлагч сэргээн засварлажээ. Эдгээрт: Уран зураг 41, Баримал 32, Даавуу, зөөлөн эдлэл 28, Металл 17, Мод 16, Арьс 11, Танка 10, Цаас 7, Чулуу 3 ширхэг тус тус багтаж байна.

Харин эдгээрээс: Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлийн Монголын Үндэсний номын сангийн 5, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн 7, нийт 12 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл; Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн 45 ширхэг, Чойжин ламын сүм музейн 6 ширхэг, Төв аймгийн музейн 1 ширхэг зэрэг нийт 52 түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг газар дээр нь очиж сэргээн засварласан.

Цаг үеийн шаардлагаар Богд хааны ордон музейн 5 ширхэг, Чойжин ламын сүм музейн 3 ширхэг, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 1 ширхэг, Архангай аймгийн музейн 1 ширхэг, Хэнтий аймгийн музейн 1 ширхэг, нийт 5 музейн 11 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг нэмэлтээр сэргээн засварласан байна.

Сэргээн засварлах газрын үйл ажиллагаа, сэргээн засварлагчдын ажил мэргэжлийн онцлогийг байгууллагынхаа ажилтнуудад сурталчлах, таниулах, газар нэгжүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн танхимд 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэнг нээж, хамт олны хүртээл болголоо.

Уг үзэсгэлэнд 2023 онд сэргээн засварласан 42 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг төлөөлөл болгон дэглэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *