Х.Номтойбаяр: Нэр дэвшинэ бас дэвшихгүй
Монголын ногоон нам, Монголын Үндэсний Ардчилсан Намын тус тус шийдвэрээр улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг байгуулж тэргүүнээр Н.Номтойбаярыг сонгосон.
Тэгвэл тэрээр “Дорнод аймагт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ би нэр дэвшинэ, мөн нэр дэвшихгүй. Өөрөөр хэлбэл мажоритар тойрогт нэр дэвшихгүй. Гэхдээ Пропорциональ буюу Улсын хэмжээнд нэр дэвшинэ Дорнодынхон ч миний төлөө саналаа өгч болно. Баян-Өлгийн казахууд ч миний төлөө саналаа өгч болно гэсэн үг” гэлээ.
2020 оны сонгуулиар МАН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж бие даан нэр дэвшиж байх үедээ хоригдсон хэдий ч 14000 орчим хүний санал авсан юм. Энэ нь түүнийг ирэх сонгуулиар хэр шаанстай байхыг харуулж байна. Би Улсын хэмжээнд нэр дэвшинэ гэсэн нь ч Х.Номтойбаярын аархаж буй хэлбэр биз.