ЭМЯ: Улаанбаатарт 667 орон нутагт 254 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 921 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын :
- 254 нь орон нутагт
- 667 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 16,451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 48,269 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-7577
- Хүндэвтэр-6456
- Хүнд-2058
- Нэн хүнд-360 байна.
Сүүлийн 24 цагт халдварын улмаас 11 хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,672 болж байна. Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.