BBC: Газ дэлбэрснээс Монголд зургаан хүн амиа алдлаа
Улаанбаатар хотод энэ сарын 24-ний өдөр газ ачиж явсан машин дэлбэрч, томоохон хэмжээний дэлбэрэлт үүссэн. Энэ талаар Их Британийн “BBC” агентлаг хэрхэн мэдээлснийг орчуулан хүргэе.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 60 тонн газ ачиж авсан машин осолдож, дэлбэрэлт үүсний улмаас зургаан хүн амиа алдсаны гурав нь онцгой байдлын аврагч байна. Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар осол болсонтой холбогдуулан нэгдүгээр сарын 24-ний лхагва гаригаас эхлэн ослын газарт 100 гаруй онцгой байдлын авран хаагч ажиллажээ. Газын дэлбэрэлтийн үеэр ойролцоох барилгууд шатаж, үүний улмаас 11 хүн гэмтсэн байна.
Тухайн үед болсон үйл явдлын талаар Хуульч С.Эрдэнэболд /Erdenebold Sukhbaatar/ Ройтерс агентлагт ярихдаа “Шөнийн 01:00 цагийн үед газар хөдөлж байгаа юм шиг чимээ гараад дараа нь гал дүрэлзсэн. Үнэхээр хүчтэй дэлбэрэлт болсон. Миний олж мэдсэнээр 60 тонн газ байсан юм билээ. Дэлбэрэлтээс үүссэн гал ойролцооох гурван барилга руу маш хурдан тархсан” гэв.
Мөн өөр нэгэн оршин суугч “Манай орон сууц руу гал тархсан. Нэг харахад доод давхрууд шатаж байснаа маш хурдан хамгийн дээд давхар хүртлээ шатчихсан. Энэ бүхэн нүд ирмэхийн зуур болсон” хэмээн Ройтерс агентлагт ярьсан байна. Бас нэгэн оршин суугч “Дэлбэрэлтийн улмаас цонх хагараад зогсохгүй тагт хүртэл эвдэрчихсэн” хэмээн ярив.
Шадар сайд С.Амарсайханы мэдээлснээр орон сууцны оршин суугч гэмтэж бэртээгүй байна. Гэхдээ хоёр дахь дэлбэрэлтийн улмаас гурван аврагч амиа алджээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр дэлбэрэлтээс үүссэн гал түймрийг лхагва гаригийн өглөөний 04:30 цагт бүрэн унтраажээ. Мөн гал түймэрт дөрвөн хүүхэд өртсөнөөс нэг нь угаарын хийн хордлогын улмаас эмчлүүлж байгаа аж.
Газ ачиж явсан машин яагаад орон сууц болоод сургуулиуд байрласан газраар зорчихыг зөвшөөрсөн вэ гэдэг нь хамгийн чухал асуудал байна. Энэ талаар хуульч С.Эрдэнэболд “Хэрэв энэ дэлбэрэлт өглөө юмуу орой замын хөдөлгөөний ид эрчимтэй, түгжрэлтэй үеэр болсон бол үнэхээр их аюул осол учрах байсан” гэв.
Иргэн Г.Анхбаяр /Ankhbayar Galbadrakh/ “Энэ осол хот төлөвлөлт маш буруу байгааг харууллаа. Газ ачсан эсэхээс үл харгалзан том ачааны бүах машиныг хотын төвөөр зорчихыг хязгаарлах хэрэгтэй” гэж AFP мэдээллийн агентлагт ярьсан байна.
Эх сурвалж:BBC
Мэдээг бүрэн эхээр нь унших линк: https://www.bbc.com/news/world-asia-68079262
Б.Должинжав
priligy dapoxetine 60mg Special Customer Pricing